ICDL Стандарт түвшин

Үзүүлэн бэлтгэх (Presentation)

Энэ модул нь компьютер дээр илтгэл үзүүлэн бэлтгэхэд сургана. Үүнд дараах чадваруудыг эзэмшинэ илтгэл үүсгэх, форматжуулах, өөрчлөх, өөр өөр дэлгэцийн зохион байгуулалтаар харуулах, харуулах болон хэвлэж түгээх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Өгөгдлийн сангийн хэрэглээ (Using databases)

Суурь модулийн хөгжүүлсэн хэлбэр. Энэ нь тухайн хүнд өгөгдлийн сангийн үндсэн ойлголтуудыг ойлгох, хэрэглээг зөв хэрэглэх зэргийг сургана. Үүнд: хүснэгт, кюри, форм, рефорт үүсгэх, өөрчлөх, түгээхэд зориулан гаралт бэлтгэх, хамааралтай хүснэгтүүд, мэдээлэл шүүх, хайх, зохион байгуулах, олборлох орно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Веб бэлтгэх (Web editing)

Энэ модул нь вэб засварлалтын түлхүүр ойлголтуудыг ойлгох, концептийг хэвлэх, статик вэбсайтын дизайн гаргах, үүсгэх, сэргээх, засаж сайжруулах чадвартай болно. Вэб засварлах, нийтлэхэд хэрэглэгдэх үндсэн нэр томъёо, ойлголтуудыг таних, мөн түүнчлэн вэб дизайны чадварын өргөн ойлголт авч, суурь HTML ашиглан вэб хийх чадвартай болно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Зураг засварлах (Image editing)

Зураг завсарлах хэсэгт вэбд юмуу цаасан дээр зургийг хэвлэхэд бэлтгэн, засварлах, өөрчлөхийг сургана. Зураг засварлах, нийтлэхэд хэрэглэгдэх үндсэн нэр томъёо, ойлголтуудыг тайлбарлах, мөн түүнчлэн өндөр нягтаршилтай тоон зураг үүсгэх, засварлах чадвартай болно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Төслийн төлөвлөлт (Project planning)

Энэ нь төсөл төлөвлөх, төсөл хянах төслийн програм хангамжийг хэрэглэх сурахад хэрэглэгчийг сургана. Үүнд: төслийн төлөвлөгөө хийх, хугацаа, үнэ, даалгаврууд болон нөөцүүдийг удирдах зэрэг орно. Энэхүү ажил нь ажлбн байранд мөн гэрийн төсөлд ч хэрэглэгдэж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Мэдээллийн технологийн аюулгүй байдал (IT security)

Энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг хангахад сургана. Үүнд: өөрийгөө болон байгууллагаа МХТ ашигласан аюулгүй байдлын асуудлуудыг таних, түүнээс хамгаалахад оршино. Мөн Сүлжээний орчин дах ажиллахдаа аюулгүй байхад сургана. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Сүлжээний орчин дах хамтын ажиллагаа (Online collaboration)

Энэ модул нь аливаа төсөл, судалгааны ажил зэргийг хэрхэн Сүлжээний орчинд хамтран хийх боломжийг заана. Үүнд Сүлжээний орчин дах хамтын ажиллагааны хэрэглүүрүүдийг хэрхэн тохируулж, хэрхэн хэрэглэхийг заана. Тухайлбал: мэдээлэл хадгалах, бүтээмж үнэлэх аппликейшн хэрэглэх, календарь хөтлөх, сошиал медиа ашигах, веб уулзалт зохион байгуулах болон хөдөлгөөнт технологи ашиглах зэрэг оршино.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

2D хэмжээст зохиомж (2D Computer Aided Design)

Энэ модул нь архитектур, инженер, барилгын салбарууд зэрэг техникийн бус салбарын хүмүүст 2D CAD чадварын үнэмлэх олгодог. Үүнд 2D дизайн үүсгэх, зургаа экспортлох, өнцөг, талбай болон зай мэт хэмжээг гаргах зэрэг орно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Сүлжээн дэх мэдээллийг удирдах (Managing Online Information)

Энэ модул нь Сүлжээний орчингоор мэдээлэл хайх, үнэлэх, зохион байгуулах, болон солилцох суурь мэдлэг, чадварыг олгоно.


Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.