ICDL-ийн шалгалтын төв

ICDL-ийн шалгалтын тухай

"Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ" олгох (ICDL) шалгалт нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэнд суурилсан хэрэглэгчдийн компьютерийн хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт юм.

"Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ”-ний шалгалт “Суурь”, “Дунд”, ”Ахисан” 3 түвшний нийт 17 модультай. ICDL модуль бүр хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг практиктай хослуулсан агуулгыг хөтөлбөртөө тусгадаг байна. Модуль тус бүрт гэрчилгээ олгодог давуу талтай тул хүссэн хүн бүр шалгалтанд оролцох боломжтой.

Дэлгэрэнгүй


ICDL-ийн шалгалт өгөх

Алхам 1. ICDL-ийн шалгалтын төвд бүртгүүлэх

МТҮП-ийн ICDL-ийн шалгалтын цахим бүртгэлийн системд бүртгүүлнэ. Энд дарж бүртгүүлнэ.

Алхам 2. Шалгалтын захиалга өгөх

ICDL-ийн шалгалтын цахим системийн бүртгэлээрээ нэвтрэн орж шалгалтын захиалга өгнө.

Алхам 3. Шалгалтын төлбөр төлөх

Захиалга хийснээс хойш ажлын 5 өдрийн дотор шалгалтын төлбөрийг МТҮП-ийн Голомт банкны дансанд шилжүүлж, төлбөрийн баримтын зургийг шалгалтын захиалгад хавсаргаж захиалгаа баталгаажуулна.

Төлбөрийн дансны мэдээлэл:

  • Банкны нэр: Голомт банк
  • Дансны дугаар: 110209987
  • Гүйлгээний утга: Нэр, утасны дугаар, ICDL гэж бичнэ

Алхам 4. Шалгалтын захиалгыг шалгах

ICDL-ийн шалгалт хариуцсан ажилтан төлбөрийн баримтыг шалган захиалгыг баталгаажуулна.

Төлбөрийн баримтыг хүчингүйд тооцсон бол "Төлбөрийн баримт дахин хуулах" гэсэн сонголт харагдана. Та сонголтыг дарж дахин төлбөрийн баримтаа оруулна уу. Хэрэв баталгаажуулсан болон захиалгын төлөв нь "Төлбөр хийгдсэн" гэж харагдана.

Алхам 5. Шалгалт өгөх

ICDL-ийн шалгалт хариуцсан ажилтан төлбөрийн баримтыг баталгаажуулсаны дараа 14 хоногийн дотор таньтай холбоо барьж шалгалт өгөх өдрийг тохирно.

 

Танд амжилт хүсье!